Сонгууль дөхсөнийг гэрчлэх мэт Улстөрчдийн "УХААНТАЙ эсвэл УХААНГҮЙ ҮЙЛС” ард түмнээ доромжлоод байх шиг. Өмнөх шиг ээ л атга чихрээр хүүхдийн нүд хуурдаг аргыг хэрэглээд хол явахгүй болсон гэдгийг ойлгохгүй байна уу. Эсвэл бүр ойлгохыг ч хүсэхгүй байна уу?
Ард түмэн нь ухаан суугаад ард түмний төлөөлөл болоод шудрага ажиллачих нэгнийг эрэлхийлж байхад харин улстөрчид нь улам л доройтож ухаанд нь ухна ишиг үхсэн мэт увайгүй аашилж байгаа нь өрөвдөлтэй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат нутгийн зон олондоо өөрийн зурагтай 40 битонбэлэглэж, О.Магнай нүүрсээр бэлэг барьж, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хоолны дараах десерт, Л.Эрдэнэчимэг нэгжээр ард түмнийхээ гарыг цайлгалаа. Харин цаашид ямар гишүүн юу өгөхийг таахын аргагүй.
Энэхүү ар араасаа хөврөх бэлэгнүүдийг харсан шооч нөхөд битон ирлээ, нүүрс ирлээ, десерттэй боллоо одоо хэн нэгэн нэр горилогч мах өгчихвөл нийлүүлж байгаад ШОРЛОГ ХИЙЖ болохоор боллоо хэмээн наргиж сууна. Энэ ч аргагүй биз ээ.
Ард түмэндээ хайр зарлах хугацаа 6 сар гарангийн хугацаа үлдлээ. Тэгэхээр ямар ч хамаагүй аргаар саналыг худалдаж авах гэж улайрсан улстөрчдийн цуваа хэсэгтээ л САНТА-гийн үүрэг гүйцэтгэнэ биз ээ.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих