1. Иргэд сугалаанд оролцох боломжтой
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг жилийн эцэст буцаан авах боломжтой болохоос гадна сард нэг удаа цуглуулсан баримтаа ebarimt. цахим mn хуудсаар орж баталгаажуулснаар сугалаанд оролцох боломжтой болох юм.
2. Хүүхэд харах үйлчилгээ
Түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, журмын хамт хэрэгжиж эхэллээ. Хамгийн анхны хүүхэд харах үйлчилгээний төв Орхон аймагт нээгдэж, 15 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хуулиар нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг сарын 116 мянган төгрөг байхаар тогтоож, нэг хүүхдэд ногдох талбайг орон сууцанд хоёр ам.метр байхаар тогтоож өгсөн юм. Ингэхдээ орон сууцанд хүүхэд харах үйлчилгээ явуулах бол өөрийн амьдарч буй талбайгаас тусдаа өрөөнд, гэр хороололд бол өөрийн гэрт биш хашаандаа тусдаа гэр барих зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн байна.
3. Нийтийн сонсголын тухай хуулийг дагаж мөрдөнө
Нийтийн сонсголын тухай хууль мөн2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ. Төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой хууль юм.
Хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.
Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно гэжээ.
4. Телевизүүдийн нэвтрүүлгийн 50 хувь нь үндэснийх байна
Мөн энэ сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Соёлын тухай хуулийн нэмэлтээр телевизүүдийн нэвтрүүлгийн нийт агуулгын 50-иас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байхаар тусгаж өгөөд байна.
5. Зөрчил гаргасан жолоочийн оноо хасагдана
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчлэн баталж өнгөрсөн 9 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд жолоочийн зөрчлийн онооны тухай заалтыг шинээр тусгасан бөгөөд тус заалт энэ шинэ оноос хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч 10 онооноос эхэлж, зөрчил гаргасан тохиолдолд онооноо хасуулах юм.
6. Эрүүл мэндийн даатгалын хууль
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зарим заалт энэ сараас хэрэгжиж эхэллээ.
Bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих