Халаасны хулгайчид гэж хэцүү юм байна. Анх Хүрээнд тэднийг өвөр
түрийний хулгайчид гэлцдэг байсан гэдэг. Монгол Улсад суурин иргэншил
хүчтэй нэвтэрсэн сүүлийн 100 жилд тэд л хотынхныг айлгаж байна ш дээ.
Үзвэр үйлчилгээний газруудаар ороход л "Халаасны хулгайчаас болгоомжил.
Үнэт зүйлсээ алдсан тохиолдолд байгууллага хариуцахгүй" гэсэн бичиг
угтана. Тэр бүү хэл автобусны тасалбар дээр хүртэл тэднээс айж
болгоомжлохыг сануулсан бичиг байдаг нь манай орны л онцлог байх.
Тэдэнд гар утас, түрийвчнээс эхлээд ямарваа нэг юм алдаагүй хүн ховор
шүү. Хотод оюутан болж ирсэн хүүхдүүд ёс юм шиг үнэт зүйлсээ суйлуулна.
Тэгээд хотын иргэн болж байгаа юм. Нөгөө мориноос унаж байж морь унаж
сурдаг гэдэг шиг юм даа. Автобусаар нэг тойрог явахад хулгайчтай
баараггүй тааралдана.
Кондукторууд нь "За халаас хормой ухдаг залуус ороод ирсэн шүү,
болгоомжтой байгаарай" гэж зарлаж байна. Ингэж дарлуулж байхаар
нийслэлийн удирдлагаас ч юм уу шийдвэр гаргаад тэднийг чангалаад өгдөг
болоосой.
Гадуур амьдралаа залгуулах гээд ширхэгийн чихэр, жимс худалддаг
хүмүүсийг хорьж цагдаж болж байгаа юм чинь хулгайчдыг чангалаад байж
болмоор доо. Халаасны хулгайчдыг барихад ядах зүйлгүй. Тэд аль хэдийн
олны танил болсон. Хүн бүр ажил, гэрийнхээ хоорондох бүх хулгайчийг
таньдаг.
ТҮЦ-ийн худалдагч, автобусны кондукторуудаас асуухад л ойр хавийнхаа
бүх хулгайчийг заагаад өгнө дөө. Бүгдийг нь хуу бариад хөдөлмөрт сургах
хэрэгтэй байгаа юм. Тэд цагдаад баригдаад захиргааны шийтгэлээр торгууль
төлөөд л салдаг. Торгуулийн мөнгийг яаж олдог гэж бодож байна.
Ж.Баярсайхан
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих