Ирвэс хамгаалагч сангийн ажилтан Л-ийн хэргийг цагдаагийн газраас "амиа хорлолт" хэмээн хаах гэж байна гэсэн цуу нийгэм даяар тархаад байгаа. Гэвч энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэхдээ "өмнө нь амь насанд нь халдах гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого, ар гэр, найз нөхөдийнх нь мэдүүлэгийг үндэслэж мөн өмнө нь цагдаад хандаж байсан зэрэг дээр нь үндэслэн онцгой анхааран шалгаж байгаа" гэлээ.
Ирвэс хамгаалах сангийн ажилтан Л Хөвсгөл нууранд осолдож амиа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан. Талийгаач өмнө нь хэдэнтээ халдлагад өртөж байсныг ар гэрийнхэн нь мэдэгдэж буй юм. Уг хэргийг цагдаагийн байгууллага "амиа хорлолт” хэмээн үзэж хэрэгсэхгүй болгох нь гэсэн ойлголт нийгэмд түгсээр байна. Монголд төдийгүй олон улсад мэргэжил нэгт нөхдийнхөө дунд хүндлэгдсэн 27-хон настай залуу учир битүүлгээр амиа алдсан нийгэм даяар цочроосон хэрэг болоод байгаа юм.
Эх сурвалж BOLOD.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих