Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас баржээ.
Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А сумын эмнэлэгт нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд түүний бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй гэсэн онош тогтоосон байна. Тиймээс аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ, улсын клиникийн 1 дүгээр эмнэлэг, ХӨСҮТ-д хандсан бөгөөд эдгээр эрүүл мэндийн байгууллагуудаас өвчтөнийг "А хүрээний H1N1 вирус”-ийн өвчлөл авсан гэдгийг тогтоосон юм.
Эмнэлгийн зүгээс шаардлагтай бүх арга хэмжээг авсан ч харамсалтай нь олон эрхтний дутагдал, амьсгалын дутагдлаар нас барсан байна.
Иргэн А-ийн төрүүлсэн хоёр ихэр хүүхдэд H1N1 вирус илэрсэн ба эмнэлгээс шаардлагатай арга хэмжээг авснаар биеийн байдал гайгүй байгаа аж.
Г.Ган
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих