Аймгийн УЦУОША-ны мэдээлснээр 2016 оны эхний 3 сард олон жилийн дунджаас ахиу цас орох, агаарын температур хүйтэн байх ажээ. Иймээс малын хариулга маллагаа хүндрэх, өвс ногоо цасанд дарагдах, мал хайрагдаж турах, тэжээл дутагдах, хашаа саравч шаардагдах, ялангуяа одоогийн байдлаар эрсдэл ихтэй байгаа нутгаар өвөлжилт, хаваржилтыг улам хүндрүүлэх төлөвтэй байна.
Ялангуяа Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын өмнөд, Дашбалбар сумын зүүн хэсэг, Баянтүмэн зүүн өмнөд хэсэг, Матадын өмнөд хэсэг, Халхголын Буйр нуурын өмнөд хэсгээр өвөлжилт хүндрэх "нэн их эрсдэлтэй” хэмээн анхаарууллаа.
2016 оны 01 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.
Дорнод аймгийн нутгаар:
13, 14-нд зарим газраар, 15-нд зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12-нд БХ-оос 7-12м/с, бусад хугацаанд 4-9м/с. Хугацааны эхээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, 15-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
Чойбалсан хот орчмоор:
13, 14-нд бага зэргийн цас орно. Салхи 12-нд ширүүсч БХ-оос 7-12м/с, бусад хугацаанд 4-9м/с. Хугацааны эхээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, 15-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих