УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа гүйцэтгэх товчоонд албан ёсоор гаргажээ.
Одоогоор Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадад яваа тул түүний хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг түр хойшлуулсан байна.
Д.Тэрбишдагва сүүлийн нэг жил гаруйн хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяртай байр суурь зөрөлдөх болсон бөгөөд УИХ-ын байнгын хорооны дарга, УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болохыг хүссэн түүний саналаас ч татгалзаж байжээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Тэрбишдагва зөвхөн дэд даргаасаа татгалзаад зогсохгүй, МАХН-аас гарах бололтой. Тэрээр Архангай аймагт МАН-аас нэр дэвшихээр шийдсэн аж.
Энэ тохиолдолд МАХН-ын хувь заяа УИХ-ын ирэх сонгуульд тун хүнд болох юм. Учир нь Д.Тэрбишдагва, Ж.Сүхбаатар нараас өөр УИХ-ын сонгуульд тойрогт өрсөлдөж, сонгогдох магадлалтай улс төрч МАХН-д цөөн. Хэрэв тойргоос л улс төрч сонгогдож чадахгүй бол МАХН парламентад суудалтай ч болж чадахгүй байх магадлал өндөр юм.
Э.Мягмар
Sonin.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих