АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины хямрал, Сирийн энхийн хэлэлцээ болон БНАСАУ-ын цөмийн сүүлийн туршилтын тухай хэлэлцсэн тухай Цагаан ордноос мэдэгдсэн байна. Барак Обама Минскийн гэрээг бүх тал бүрэн хэрэгжүүлж, Украины хямралыг дипломат арга замаар зохицуулах нь чухлыг онцолжээ.
Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын / ЕАБХАБ/ стандартад нийцсэн орон нутгийн сонгуулийг Украины Донбасст явуулахтухай гэрээ байгуулах хэрэгтэй гэв. Донбассын байлдааны ажиллагааг зогсоох зорилгоор Украин, ОХУ, Донецкийн төлөөлөгчид ЕАБХАБ-ын дэмжлэгтэйгээр Беларусийн нийслэл Минск хотод гэрээ байгуулсан боловч энэ нь төдийлэн үр дүнд хүрээгүй юм. Хоёр тэргүүн Сирийн асуудлыг хэлэлцэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэйг дурдсан байна. 2015 оны арванхоёрдугаар сард баталсан уг тогтоолоор Сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулж, гал зогсоохоорболсон. Хүчирхийллийг буу-руулж, хүмүүнлэгийн яаралтай тусламж шаарддагатай байгаа Сирийн иргэд, ялангуяа, бүслэлтэд орсон болон хүрэхэд хүндрэлгэй нутагт амьдарч байгаа хүмүүсийн асуудлыг зохицуулахын тулд НҮБ-ын дэмжлэгтэйгээр Сирийн сөрөг хүчин болон Засгийн газрын төлөөлөгчид хооронд ажил хэрэгч хэлэлцээ явуулах алхам хийх хэрэгтэй байгааг хоёр тэргүүн онцолжээ. Мөн БНАСАУ цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэж, олон улсын даацгай, нэгдсэн хариу арга хэмжээ авах шаардлагатайг дурдсан байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих