Америкийн Ноксвилл хотын шүүх гартаа гар буу барьж сэлфи зургаа дараад түүнийгээ фэйсбүүкт байршуулсан 42 настай Малик Аллах Фаррадыг 15 жилийн хорих ялаар шийтгэжээ. Өмнө нь нэг удаа ял сонсож байсан энэ хүн галт зэвсэг хууль бусаар хадгалсанд буруутгагдав.
Түүний шийдвэрийг энэ сарын 14-ний өдөр Ноксвилл хотын шүүхийн ерөнхий шүүгч Том Вэрлэн уншиж танилцуулсан байна. Фаррад 2013 оны аравдугаар сард фэйсбүүкт 45 миллиметрийн калибртай гар буу барьсан гэрэл зургаа тавьсан нь асуудал дэгдээсэн билээ.
2000 онд Фаррад яг ийм хэрэг тарьж, хариуцлага хүлээж байсан юм. Тэрбээр хууль бусаар галт зэвсэг болон хар тамхи хадгалсан хэргээр ял сонсож байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14085
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих