Төрийн ордонд дөнгөж сая Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган болж өндөрлөлөө.
Өнөөдөр нэр дэвшиж оролцсон дөрвөн эмэгтэйгээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа хамгийн олон санал авч тус холбооны тэргүүнээр сонгогдсон юм. Үдээс хойш санал хураалт өндөрлөж, "Алдангадас” фракцийн Б.Ургамалцэцэг, "Шонхор” фракцийн С.Одонтуяа нар хамгийн өндөр санал авсан ч "Будлиантай болсон” гэх шалтгаанаар дахин санал хураалт явуулсан. Ингээд дахин явуулсан нууц санал хураалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрсөлдөгчөөсөө нэг хүний санал илүү авсан байна.
Ингэснээр С.Одонтуяа гишүүн ирэх сонгуульд АН-аас УИХ-д суух жагсаалтад дээгүүр бичигдэх эрхтэй болж байгаа юм.
Г.Лхагваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих