УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын ээлжит бус их хурлаас 98 хувийн саналаар намын даргаар сонголоо.
ХҮН-ын шинэхэн намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар намынхаа хурлын үеэр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татлаа. Мөн намын нарийн бичгийн дарга нь "Алтан Дорнод Монгол” компаний захирал Т.Ганболдыг томиллоо.
ХҮН-ын их хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд зэрэг нийт 340 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд өнөөдөр дуусна.
Дашрамд сонирхуулахад тус намын дарга С.Ганбаатар өнөөдөр намын даргаар сонгогдохдоо "ЗА” хэмээх тангараг өргөсөн юм.
Г.Лхагваа
Zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих