УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр СЕХ-ноос өргөн бариад барилаа. Уг шинэ төслөөр сонгуулийн мандатын тоог өөрчилж, нийслэлд нийтдээ 22, хөдөө орон нутагт 26 мандаттай болгох санал оруулж ирэв. Өмнө нь тойргоос сонгогдох 48 мандатын 14 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нутгаас сонгогддог байв.
Өргөн барьсан төслөөр Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор гэсэн найман аймгийн нэг, нэг мандатыг хасахаар тусгажээ. Эдгээр найман мандатыг нийслэлд хуваарилах аж. Ингэснээр нийслэлийн
Баянзүрх дүүргийг тав, Чингэлтэйг гурав, Баянголыг дөрөв,
Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог тав болгож тус тус нэмэгдүүлэхээр
тусгажээ.
Уг санал нь Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн хуульд заасан хүн амын тоо, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзан тойрог, мандатыг тогтоох зарчимтай нийцэхгүй байна. Мөн алслагдсан аймгуудад төрийн бодлого хүрэхгүй, нийслэлд хэт төвлөрөл нэмэгдэх сөрөг үр дагавартай тул МАН дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна.
Шинэ төслөөр мандатын тоог хэрхэн хуваарилсныг доорх хүснэгтээс харна уу.
Г.Гэрэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих