Авилгын эсрэг удирдлагын тогтолцооны ISO 37001 стандартын төсөл санал хураалтын шатанд шилжлээ.
Үндэсний түвшинд авилгын эсрэг олон тооны хууль, тогтоомж, олон улсын хэлэлцээрүүд үйлчилж байгаа боловч түүний эдийн засагт үзүүлэх хохирол асар их хэвээр байсаар байна.
Ядуурал нэмэгдэх, хүний эрх зөрчигдөх, өртөг нэмэгдэх, бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанар буурах зэрэг асуудалд авилга, түүний хор уршиг ихээхэн хувь нэмрээ оруулж буй учраас олон улс орон энэ асуудлыг улс төрийн түвшинд авч үзэн, Засгийн газрууд авилгын эсрэг нэлээд ажлыг өрнүүлээд байгаа билээ. Авилгын эсрэг тэмцлийг үр дүнтэй, далайцтай болгоход аж ахуйн нэгж, байгууллагын идэвхтэй оролцоо чухал үүрэгтэй.
Аж ахуйн нэгж, байгууллагууд авлигын эсрэг дорвитой арга хэмжээ авахад нь туслах зорилгоор Олон улсын стандартчиллын байгууллага стандарт боловсруулахаар ажиллаж байгаа нь олон нийтийн санал асуулгын шат (Draft International Standard буюу DIS)-нд явж байна.
Авилгын эсрэг удирдлагын тогтолцооны ISO 37001 стандарт нь аливаа байгууллага үйл ажиллагаагаа "худалдагдахгүй, ил тод, хараа хяналттай” явуулах зарчмыг нэвтрүүлж, төлөвшүүлэх замаар авилгатай тэмцэхэд туслах зорилготой боловсруулагдаж байгаа юм. Авилга оршин тогтнох, шинээр гарч болзошгүй байдлыг зөвхөн нэг стандарт гарснаар таслан зогсоож чадахгүй ч байгууллага үүнтэй идэвхитэй тэмцэхэд нэн чухал удирдамж болох юм.
Олон улсын стандартчиллын байгууллагаас боловсруулж байгаа энэ стандартын төслийг эцсийн байдлаар хэвлэх үе шатанд орохоос өмнө тус байгууллагын гишүүн орнууд саналаа өгөх боломжтой.
Иймд сонирхогч хэн боловч Стандартчилал, хэмжил зүйн газраар дамжуулан саналаа өгнө үү.
ISO 37001 нь 2016 оны сүүлчээр хэвлэгдэн гарна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14124
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих