Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгохоор хөрөнгө оруулагчидгай уулзаж эхэлжээ. Сангийн яам, Хөгжлийн банкны төлөөлөл болон Монголын талаас бонд босгоход андеррайтераар ажиллаж байгаа "Голомт” банк, ‘Ти Ди Би
Капитал”-ын мэргэжилтнүүд Японд ажиллаж байгааг Сангийн яамны эх сурвалж мэдээллээ. Financial Times "Монгол Улс гурван жилийн дараа олон улсын хөрөнгө оруулагчидтай ахин нэг ширээнд суухаар боллоо.
Тэд 2012 онд олон улсын зах зээлээс 1.5 тэрбум ам.долларыг Испани улсаас бага хүүтэйгээр татаж байсан. Харин одоо "Чингис” бондын хүү өсч, үнэлэмж унаад буй” хэмээн бичжээ. Түүнчлэн, АНУ бодлогын хүүгээ өсгөж, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж, Хятадын эдийн засгийн өсөлт 25 жилийнхээ түүхэн доод төвшинд хүрээд байгаа нь шинэ тутам хөгжиж буй (Монгол, Фижи, Мьянмар гэх мэт) зах зээлд чиглэсэн бондын хүү, хөрөнгө оруулалтын үнэ цэнэ жилийн дотор огцом өсгөж байна. Энэ нь тус улсуудад хөрөнгө оруулалт татах боломжийг улам хумьж байна” хэмээн онцолжээ. 2014 онд гэхэд Гана улс олон улсын зах зээлээс 15 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бонд босгоход хүү нь тус улсын төсөөлж байснаас хэт өндөр буюу 10 хувьтай тогтож байсныг онцолжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг олон улсын зах зээл ийнхүү эрсдэлтэй хэмээн үнэлэх нөхцөл бийг "Financial Times” нийтлэлдээ дурдсан байна.
I
Засгийн газрын шинэ бонд: Монгол Улс нэг тэрбум ам.долларын бонд олон
улсын зах зээлээс босгоно гэх мэдээ одоогоос долоон сар орчмын өмнөөс
сонсогдож, өрийн таазны асуудал ч сөхөгдөж байсан. Өнгөрсөн оны
зургаадугаар сард Засгийн газраас Сангийн яаманд нэг тэрбум хүртэлх
ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах
эрхийг тухайн үеийн Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатад өгч байсан. 2015 оны
төсвийн тодотгол, 2016 оны төсвөө урд хойно нь оруулж нөхсөөр арайхийн
баталж, ард нь гарсан Засгийн газар, Сангийн яамныхан төсвийн их наяд
төгрөг давсан цоорхойг нөхөхөөр ийнхүү олон улсын зах зээлээс хөрөнгө
босгох ажилдаа ханцуй шамлан оржээ. Бондын хүү хэд байх, хэрхэн, хаанаас
хөрөнгө татах тухай мэдээллийг Сангийн яам, Засгийн газар олон нийтээс
тас нуун, "ажлаа” далдуур амжуулж яваа юм байна. Сонгууль дөхөөд байгаа
энэ үед улсынхаа өрийн таазыг хэтрүүлсэн ялд унахгүйн тулд
Ч.Сайханбилэгийн Засгийн газар нууц хэлбэрээр бондоо босгох сонголт
хийжээ. Засгийн газрын төлөөллүүд хөрөнгө оруупагчидтай хэдийнэ уулзаад
эхэлсэн бөгөөд андеррайтер банкаар олон улсаас "Goldman Sachs”,
"Deutsche bank”, "ING”, "JPMorgan” банкуудын хамтарсан нэщэл, дотоодоос
"Голомт” банк, "Ти Ди Би Капитал” ажиллаж байгаа ажээ. Одоогоор
андеррайтер банкууд хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авч байгаа
учраас хэдий хэмжээний бондыг арилжаалах нь тодорхойгүй байгаа юм байна.
Манай упс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, эдийн
засгийн харилцаа идэвхжиж байгаа энэ үед Япон улсаас ахин "Самурай” бонд
босгох магадлал бийг зарим судлаач хэлж байна. Засгийн газрын шинэ
бондод янз бүрийн нэр оноож байгаа бөгөөд "Мазаалай” бонд гэх нэрийг
түлхүү ашиглаж байна.
II
Хүүгийн эрсдэл: Монголын эдийн засгийн идэвхжил суларч, банкны салбарын
актив муудаж (өнгөрсөн оны эцсийн байдлаар жилийн дотор чанаргүй зээл
31.8 хувиар, хугацаа хэтэрсэн зээл 3.2 дахин өссөн), улсын өрийн хэмжээ
өсч төгрөгийн ам.доллартай харьцах ханш түүхэнд доод төвшиндөө хүрээд
буй гэх мэтээр дотоод зах зээлийн үзүүлэлтүүд баргар байна. Дээр нь
өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Standard and Poor’s” агентлаг манай
олон улсын зээлжих зэрэглэлийг "В+” -ээс бууруулж "В”, Мооdу’s "В2”,
Fitch "В” гэж тус тус үнэлж, бизнес санхүү, эдийн засгийн байдал эмзгээс
эрсдэл өндөртэй ангилалд оруулсан.
Дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл байдлаа харвал шинэ бондын хүү өндөр тогтох нь тодорхой болоод байна. Тухайн эдийн засагт итгэх итгэл сул байвал ямар ч банкнаас зээй авсан хүү нь өндөр байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондоо 9.2 хувийн хүүтэй босгосон. Тухайн үед манай улсын зээлжих зэрэгаэл эрсдэлтэйд шилжиж, буураагүй байсныг санах хэрэгтэй. Улсынх нь зээлжих
"Чингис” боидын 10 жилийи хугацаат боидыи хүү одоогоор 8.6 хувь болж өсөөд байна. Энэ нь санхүүжилтийн зардлыг 50 сая орчим ам.доллараар нэмэгдүүлжээ. Дэлхийн зах зээлд зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 хувиар хэлбэлздэг байна.
зэрэглэлийг дагаад банкуудынх нь тогтдог. Тэгвэл манай улсын хувьд зээлийн хүү 9.2 хувиас бага тогтоно гэдэг магадлал зах зээлийн зарчмаараа бол бага болж байна. Нэгэн жишээ татья. Засгийн газар 2012 онд "Чингис” бонд "ВВ” буюу нөхцөл өөрчлөмтгий, эрсдэл анхаарууштай гэсэн үнэлгээтэй байхдаа 5.75 хувийн хүүтэй эх үүсвэр татаж чадсан хэдий ч зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор арван жилийн хугацаат бондын хүү одоогоор 8.6 хувь болж өсөөд байна. Энэ нь санхүүжилтийн зардлыг 50 сая орчим ам.доллараар нэмэгдүүлж буйг Монголын банкны холбооны шинжээч Б.Батхишиг онцолсон. Дэлхийн зах зээлд зэрэгаэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 хувиар хэлбэлздэг байна. Тэгэхээр Монгол Улсын дотоод болон гадаад эдийн засгийн нөхцөл байдал Засгийн газрын бондын хүүг өндөр тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсгээд байна.
III
Засгийн газарт зээлийн орон зай бий юу: Засгийн газар
нэгтэрбум хүртэлх ам.долларын гадаад зээлийг дангаараа авах боломж
байгаа юу гэдэг эргэлзээтэй асуудал. Энэ оны улсын төсөвт өрийн хэмжээг
14.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 55 хувиас хэтрүүлэхгүй хэмээн заасан.
Харин шинээр авч болох зээлийн хэмжээг 360 тэрбум төгрөг гэж тусгасан.
Тэгэхээр Засгийн газар бонд босгох дотоодын банкуудыг татан оролцуулж
байгаа нь цаанаа учиртай болж таарах нь. Сүүлийн гурван жил Засгийн
газар төсвийнхөө алдагдлыг санхүүжүүлэхээр эцсийн аргадаа шилжиж жилийн
13-16 хувийн хүүтэй дотоодын бондоо идэвхтэй арилжиж буй. Өнгөрсөн онд
гэхэд Хөрөнгийн биржийн нийт арилжааны 94 орчим хувь буюу 515 тэрбум
төгрөгийн үнэт цаасыг арилжаалсан юм. Тус бондын гол ху;алдан авагч
арилжааны банкуудад Засгийн газраас баталгаа гарган өгч, олон улсын зах
зээлээс хөрөнгө татах боломжийг үүсгээд байна. Худалдаа хөгжлийн банк
өнгөрсөн тавдугаар сард үүний дагуу 500 сая ам.долларын бондыг олон
улсын зах зээлээс босгосон билээ. Бусад банкуудад энэ боломж нээлттэй.
Тэгэхээр Засгийн газрын өрийн таазаа хэтрүүлсэн яланд унахгүйн тулд андеррайтер банкаар ажиллуулж буй "Голомт” банк, "Ти Ди Би Капитал”-аараа дамжуулж бондоо босгоод зарцуулах арга сүвэгчилж байж магадгүй.
Манай улс хамгийн сүүлд өнгөрсөн оны зургаадугаар сард нэг тэрбум юанийн "Дим Сам” юанийн бонд 7.5 хувийн хүүтэй арилжаалж, улмаар юань-ам.долларын своп хэлцэл хийж тухайн үеийн үнэлэмжээр 5.9 хувийн хүүтэйгээр 161 сая ам.долларын бондыг босгосон. Үүний өмнө, 2013 оны намар 30 тэрбум иенийн "Самурай” бондыг арван жилийн хугацаатай 1.52 хувийн хүүтэй арилжсан. Анх 2012 онд 1.5 тэрбум ам.долларын "Чингис” бондыг 500 сая ам.долларын таван жилийн . хугацаатайг нь жилийн 4.125 хувь, нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатайг нь 5.125 хувийн хүүтэй гаргаж байсан билээ. Одоогоор "Чингис” бондын ханш хамгийн доод төвшиндөө хүрч 77.2 ам.доллартай тэнцэж байгаа бол таван жилийн хугацаатай бонд нь бууралт харьцангуй бага буюу 90 ам.долларын ханштай байна.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
Б.Ууганбаяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих