УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр 07.30 цагаас эхлэн хуралдаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэжээ. Тус бүлгийн зүгээс Г.Уянга гишүүн нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг дэмжихгүй, ЗГ-аас тогтвортой байлгах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Дашрамд, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны танхимд УИХ-ын гишүүн А.Бакей, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Н.Батбаяр нарын гишүүд ирц бүрдэхийг хүлээж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын ЗГ-ыг огцруулах саналыг хэлэлцэх юм.
Д.ЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих