Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн Улаанбаатар хотод хоёр өдөр болж, салбарын 2016 оны зорилтыг тодорхойлж, 2015 оны ажлыг дүгнэлээ. Салбарын хэмжээнд тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 2013 оноос эхлэн жигд ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр идэвх чармайлт гаргаж ирснийг үнэлж 2015 оны Үр дүнгийн гэрээгээр А үнэлгээ авсан эхний 5 аймгийн нэгээр шалгарлаа. Энэ бол манай хэлтсийн хамт олны хөдөлмөр зүтгэл, мөн хамтран ажиллагч түнш байгууллагууд, ажил олгогч байгууллагууд, аймгийн ИТХ, ЗДТГ, баялаг бүтээгч ААН, иргэд, сумын хөдөлмөрийн мэргэжилтнүүд, сумын Засаг дарга нар, сумын ЗДТГ-ын хамт олны хамтын хөдөлмөрийн үр дүн юм. 2016 онд Дорнодын ажил олгогчид, нийт байгууллагууд түншлэлээ сайжруулж, иргэдээ ажилтай, орлоготой болгох чиглэлээр нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих