Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас 2015 онд буюу Хонин жилд ажил үйлсээрээ манлайлж яваа 14 сумын 23-н малчинд аймгийн сайн малчин болгохоор баталлаа.Аймгийн Засаг даргын 2014 оны А/04 тоот захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, малжуулахад өгсөн малын тоо, малаа даатгалд хамруулсан байдал, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж,нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлсэн байдал зэрэг болзол шалгуур үзүүлэлтээр шалгаруулсан байна.Баянтүмэн сумын малчин Ц.Чинзориг, Д.Шинийннэгэн, Баяндун сумын Г.Чадраабал, Р.Баяр, С.Мөнхбат, Баян-уул сумын малчин Б.Дугаржав, М.Борчулуун, Булган сумын малчин Д.Оюунсүрэн, Ш.Ганхүү, Гурванзагал сумын малчин Я.Чулуунгэрэл, М.Гансүх,Дашбалбар сумын малчин Ц.Чулуунбаатар, Ц.Цэрэнжав, Матад сумын малчин Д.Цогтбаяр, Халхгол сумын малчин Б.Энхдолгион, Хөлөнбуйр сумын малчин Г.Уртнасан, Сэргэлэн сумын малчин Ү.Төгсбаяр, П.Бат-Очир, Цагаан-овоо сумын малчин С.Төмөрзүрх, Н.Ганзориг, Чойбалсан сумын малчин Г.Лхагвасүрэн, Ч.Анхбаатар,Чулуунхороот сумын малчин П.Дамдинлхагва нарын 23 малчин аймгийн сайн малчны болзол хангажээ.Мөн энэ хурлаас сум орон нутгаас нь нэр дэвшүүлж болзол хангасан 7-н хүнд аймгийн алдарт уяач цол олгохоор шийдвэрлэсэн.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14496
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих