Төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дууслаа.Өчигдрийн байдлаар нийт 38 мянга 906 албан хаагч мэдүүлгээ өгчээ. Ингэснээр ХОМ-ийн явц 98,5 хувьтай байгааг АТГ-аас мэдээллээ.
Мөн 269 төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ өгсөн нь 100 хувийн биелэлттэй байгаа аж.
Ирэх гуравдугаар сарын 1-нд орно нутгийн албан хаагчдын ХОМ-ийг нэгтгэж иргэдэд танилцуулна. Энэ хугацаанд мэдүүлэг өгөөгүй албан тушаалтнууд мэдүүлгээ өгвөл хугацаа хороцсныг тэмдэглэж олон нийтэд мэдээлэх юм байна.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих