Их Британийн Эксетер их сургуулийн эрдэмтэд эвгүй үнэр үнэртэх нь хорт хавдар болоод бусад төрлийн өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлдэг гэсэн шинэ судалгаа гаргажээ. Устөрөгчийн сульфид нь ходоодны бактер хоол хүнсийг задалж байгаагаас үүсдэг өмхийрсөн өндөг шиг энэ үнэрийг хүний бие махбод өөрөө байгалийн жамаараа үйлдвэрлэдэг. Хэдий ийм муухай үнэртэй ч энэ хий эрүүл мэндэд үнэлж баршгүй тустай, ирээдүйд олон өвчний эмчилгээнд тус болно гэдгийг их сургуулийн доктор Mark Wood судлан тогтоожээ. Мөн хэхрэх нь маш таагүй байж болох ч энэ ердийн нэг хий нь хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, үе мөчний өвчин болон сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа гэнэ.
Мэдээж иймэрхүү өмхий үнэрийг их хэмжээгээр үнэрлэвэл хордох магадлалтай ч шинжээчид гэдэсний хий нь хорт хавдар, зүрхний шигдээс, цус харвалт, сэтгэцийн олдмол өвчнийг анагаахад тус болж, эрүүл мэндийн ашиг тустай байдаг гэдгийг тогтоожээ. Энэ нь гэдсэнд задарсан хоолноос гарч буй бактериудаар гарч буй хүчтэй үнэртэй хийн нэг төрөл нь юм. Эксетер их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар энэ нь биеийн эсийг хамгаалж, өвчинтэй тэмцэхэд тус дэм үзүүлдэг гэнэ. Эс өвчлөх үед эдгээр ферментүүд нь устөрөгчийн сульфид үүсгэж өвчнийг эсэргүүцэхийг оролддог ажээ.
Түүнчлэн тус их сургуулийн судлаачид AP39 гэх биед шаардагдах хэмжээний устөрөгчийн сульфид гарган аваад байгаа аж. Эксетер их сургуулийн профессор Matt Whiteman "Физиологийн үйл явцыг ашиглан гаргаж авсан АР39 нь эсийг эмчлэхээс гадна митохондрийг хамгаалж өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм” гэжээ.
Мөн судлаач Dr. Mark Wood хэлэхдээ "Гэдсэнд хий дүүрэн гадагш муухай үнэртэй хий гарахыг хүхэрт устөрөгч гэдгийг бид сайн мэднэ. Харин энэ байгалийн хий нь ирээдүйд эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдол үзүүлж, янз бүрийн өвчнийг анагаахад тус болно” хэмээв.
Энэ талаар шинжлэх ухаанд дөнгөж яригдаж эхэлж байгаа бөгөөд хараахан хэрэгжүүлж эхлээгүй байгаа юм. Хүмүүс гэдэсний хийгээ гаргахдаа гэмт хэрэг үйлдэж буй мэтээр хүлээж авч, хийгээ гаргахгүй удаан барих нь бас нэг асуудал дагуулдаг талтай ажээ. Энэ талаар дуучин Дэлгэрмөрөн хайртай гэргийгээ алдсаны дараа бүсгүйчүүдэд зориулан зөвлөгөө өгч байсан билээ. Тэрээр "Эмэгтэйчүүд ээ, та бүхэнд нэгэн чухаг зүйлийн утгыг өчье. Энэ бол миний нүдэнд харагдаж гарт баригдсан бодит зүйл учраас үүнийг хэрхэн оршоох нь таны тэнгэр мэдэх хэрэг биз ээ. Нэг ч гэсэн өдрийг алгасаад би тэвчиж дийлэхгүй учраас үүнийг өчлөө. Манай сайхан бүсгүйчүүд, ер нь энэ дэлхийн эм хүйстэй бодь гал биет хүмүүс эрчүүд бидэн шиг эрээ цээрээ алдах тохиолдол үнэндээ өдрийн од мэт билээ. Тэд эрчүүд бидэн шиг дотоод шүүрлийн хийг ил задгай дэлгэлгүй ихэнх тохиолдолд дотогш буцаах болон магадгүй удаан тэсэж барьдаг. Энэ тохиолдлыг өдөр сар жилд нь үржүүлэн бодохоор хэдий хэр хэмжээний тоот энэ хувислыг гадагшлуулахгүй дотогш буцааж хэвлий болон нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд саад учруулсан байна гэж бодно. Хамгийн харамсалтай нь яг энэ үйлдлээс болж тэр дундаа зөвхөн эмэгтэйчүүдэд дотоод бие эрхтний үрэвсэл үүсэж байдаг байна. Үүнийгээ мэдэхгүй явснаар ужиг хүндэрч, өвчин болохыг мэдэрдэг аж. Энэ нь эцэстээ булчирхайн эд эсийг цочроож хавдар болох үүсвэрийг эхлүүлдэг байх нь шүү дээ. Би яруу тод монгол хэлнийхээ төгс ухагдахуунаар тод бичиж сийрүүллээ. Орчин цагийн охид бүсгүйчүүд ойлгох тогтоох ухаан заяа нь цусанд нь байгаад бат итгэнэм зээ. Та бүхэн миний ээж, эхнэр хоёроос минь нэгээхэн ч зөрөхгүй нь лавтайяа, эрүүл энхийг хүсэн ерөөж энэ бүхнээ хэрхэн зохицуулж тааруулах ухаанаа олцгоохыг уриалан сэрэмжлүүлье” хэмээж байлаа.
Тиймээс таны өмнө хэн нэгэн унгавал өмхий гэж бодолгүй түүнд талархах хэрэгтэй гэж эрдэмтэд баталж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих