Монгол Улсын хүчит арслан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар маргааш хэвлэлийн хурал хийж, их спортоосоо зодог тайлж байгаагаа зарлахаар болжээ.
Х.Мөнхбаатар арслангийн амжилтууд
2000 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол
2001 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
2002-2004 оны хооронд бэртлийн улмаас барилдаагүй.
2005 онд Улсын наадамд 7 давж улсын заан цол авсан
2006 онд Улсын наадамд 6 давж Үнэн зоригт чимэг
2007 онд Улсын наадамд 9 давж түрүүлэн улсын арслан цол
2008 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
2009 онд Улсын наадамд 7 давж Саруул сайжрах чимэг
2010 онд Улсын наадамд 7 давж чимэг
2011 онд Улсын наадамд 6 давж чимэг
2012 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн боловч сэргээш хэрэглэсэн хэрэгт унасан
2013 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн
2014 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн
Өдгөө 35 настай хүчит арслан Х.Мөнхбаатар чухам ямар учраас зодог тайлах болсоноо "Зууны мэдээ” сонины "Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт маргааш мэдээлэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих