Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн сошиал хуудсуудад гол сэдэв болж байгаа хүн бол дуучин Нара буюу М.Нарантуяа. Хэд хоногийн өмнө дуучин бүсгүй тоглоод ч юм уу, уйдаагаа гаргах гэсэндээ ч юм уу өөрийн фэйсбүүк хуудсандаа "Би УИХ-ын гишүүн болмоор байна” гээд биччихэж. Эхлээд түүний бичсэнийг харсан хүмүүс наргиа мэтээр л хүлээж авч байв. Угаас сошиал хуудсуудад олон дагагчтай, тэр хэрээр олны анхааралд байх дуртай хүмүүс элдэв бусын юм л бичиж дагагчдынхаа тоог нэмж, өөрөө ярианы сэдэв болж байдаг хойно.
Харин одоо бол дуучин бүсгүй ч тэр, түүний сошиал дахь дагагчид нь ч тэр үнэхээр л түүнийг УИХ-ын гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж буй мэтээр бичиж байна. Үүнийг нь дагаад хагас нүцгэн, мэс заслын өмнөх махлаг төрхөөрөө олонд танигдаж байсан дуучин Нараг сонгуульд нэрээ дэвшүүлэх нь зөв, буруугийн талаар дүгнэж эхэлжээ.
Дуучин Нара фэйсбүүк идэвхитэй хэрэглэгч. Фэйсбүүкт "цэцэрхэгчид” болон "амьдрал мэдэгчид” түүнчлэн зөвхөн зургаа харуулдаг гэх мэт хэд хэдэн төрлийн хүмүүс байдаг гэж хэлж болно. Харин Нара бол "амьдрал мэдэгч” ангилалд багтана. Фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг, түүнийг дагадаг бүх хүмүүс Нарагийн бичдэг зүйлсээс түүнийг нөхрөөсөө салсан ч хүүхэдтэйгээ сайхан амьдарч чадаж байгаа, шулуун шударга зантай эмэгтэй гэж боддог. Түүний бичдэг нөхөргүй эмэгтэйчүүд хүчтэй байдаг тухай, хүүхдээ өхөөрдөж хайрлаж буй тухай, хямдралтай дэлгүүрээс ахиухан бараа худалдаж авсан тухай мөн нийгмийг шүүмжилсэн зарим нэг постуудаас нь түүнийг ингэж дүгнэдэг. Магадгүй зарим дагагчид нь Нараг "Яадаг юм, би мэс засал хийлгэсэн. Эмэгтэй хүн нүүрээ будаад ч болов сайхан харагдах хэрэгтэй шүү дээ” гэж өөрийнх нь нуудаг зүйлийг ил хэлдэг болохоор нь түүнийг шударга гэж дүгнэдэг байх.
Түүний бичсэн постоос харахад дуучин маань их хурлын гишүүн болно гэдгийг төрийн мөнгийг л зохистой зүйлд зарцуулж чадах ёстой гэж бодсон бололтой. Ганц бие ээж нар мөнгөө зөв зохицуулж чаддаг учраас УИХ-ын гишүүн болж болно гэсэн логик эндээс гарч ирэх нь үү.
Улс төрийн үйл ажиллагааг хөндлөнгөөс хараад ингэж өнгөцхөн дүгнэдэг иргэд улам л их болж байна. Энэ хэрээр төрөө хүндлэх иргэдийн хүндлэл гэдэг зүйл байхгүй болж байгаа юм. Мэдээж өмнөх өгүүлбэрийг уншсан бол төрд байгаа хүмүүс нь өөрсдөө хүндлүүлэхээргүй зүйлс хийж байгаа гэж хэлэх хүмүүс цөөнгүй бий байх. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай гэдгийг санацгаая.
Фэйсбүүк хэрэглэгчид Нарагийн талаар янз бүрийн л санал хэлж байна.
Эхний хэсэг нь:
"Артаньян Артгаа: Энэ жилийн сонгуульд Нара бол бодитой өрсөлдөгч шүү. Хуучин нөхдөөс бүгдээрээ залхсан. Шинэ хүний мөрөөсөл болчихоод байна. Шинэ мах!!! гэдэг шиг л”
"Myagmardorj Buyanjargal: Дуучин Нараг тоглоом, шоглоом болгож хэлсэн юм байх гэж бодоод хошигносон юм бичээд байсан чинь, Нара үнэнээсээ ярьж байсан байна. Гэхдээ зөв л дөө. 76 болохгүй байна энээ тэрээ гэж коммент бичиж, харааж суухын оронд залуус өөрсдөө энэ мэт оролцох ёстой. Ялангуяа Нара шиг олны танил хүн, олон дагагч ба дэмжигчтэй хүмүүс оролцоод явбал, их юм хийхээс гадна их нөлөөтэй болж болно шд. Харин тухайн асуудлаа буюу процессоо ойлгохгүй "поп"-дох эрсдэл гарч магадгүй. Тиймээс сайн уншиж, судлаж, бас хамгийн гол нь мэдлэгтэй, чадвартай, номыг нь үзсэн буюу улс төр, хуулийн мэргэжлийн багтай болох хэрэгтэй! Сонгогдох эрхээ эдэлж, болж бүтэхгүй байгаа улс төрчдийг эсэргүүцэн түүчээлж байгаа Nara Munkhtur-д амжилт хүсье”
Tsogtgerel Bat: "С.Эрдэнийн хажууд Нара чинь ямар ч нүгэлгүй бурханы бүрэлбаа байхгүй юудаа хөөе ‼‼‼
Шууд дэмж”
"Tayar Bayar: Хөхөөд хүн болсон хөхөө дэмжээд депутат болгоход яахав дээ, үхсэн”
"Лхагваагийн Таванбаяр: Эрчүүд ээ, сонгуулийн өмнө бүгд дүүргийн харъяаллаа Баянгол руу шилжүүлж Нарагаа гаргая...”
Дараагийн хэсэг нь:
"Б. Сүйжин: Гишvvд дуу дуулаад бхаар чинь дуучид гишvvн болъё гэж бодох нь аргагүйшд”
"Tumur Tungalag: Нэр дэвшинэ гээд байгаа Нара, Сарандаваа нарын буруу биш ээ. Монголын төрийг ингэтлээ үнэгүйдүүлсэн УИХ-ын гишүүдийн, угтаа бол тэднийг сонгосон та бидний буруу юм аа...#ЯмарБандийнЮмБэ”
"Гэрэл Гэгээлэн: Дуучин Нара УИХ-д орно гэнэ үү. Төрийн түшээн Сэнтийг ингэж Үнэгүйдүүлсэн Монголын улс төрчид ичиж далд ор...Яадгын Тануус Нарагын санаанд багтцан. гохин ээ”
"Ц. Кена: Хэн ч хамаагүй УИХ-д хүч үзчихмээр санагдаж байна гэдэг манай улс төрийн, улс төрчдийн байгаа байдал ямар төвшинд байгааг л харуулж байгаа юм. хариуцлага, боловсрол, этикээс өмнө харанхуй зориг л урьтаад байна гэсэн үг”
"Ganjavkhlan Chadraabal: Яагаад хөөрхөн дуугаа дуулаад явж байсан Нара маань хүртэл тийш нь шунах болов. Монгол улсын иргэн Нарагийн хувьд сонгох сонгогдох эрх бол ямар ч асуудал байхгүй л дээ. Урлагийн хүний хувьд үнэхээр гайхалтай жүжиглэж чаддаг хүмүүс тэнд байгаа учраас "Урлагт хүчээ сорих” гэсэн юм байна ! гэж бодлоо. Эсвэл яг ингэсэн байна "Гүндалай сайд байсан тэр одоо дуучин болж, би дуучин байлаа маргааш би сайд болий” ... Энэ логикийн хувьд бас болж л байна ... Биш ээ нэг бол урвуугаараа ч юм уу. Хамгийн гомдолтой нь "Нараа минь, арай ч дээ УИХ-н гишүүн гэдэг чинь ...” гээд томорчих гэхээр тэр танхимд ТҮЛЭЭ царайлаад сууж байгаа хүмүүс нь ерөөсөө харьцуулалт болж өгөхгүй юм. Зарим нь согтуу байна, зарим нь зүүдээ ярьжийна, зарим нь кээнди карааш тогложийно, зарим нь баахан юм ярьж байснаа сүүлийн 5 секундэд хөөб гээд гаргалгаагаа хэлжийна, аварга нь гангнам стайл бүжиглэж эмэгтэй нь Монгол бүжиг хийж байна, дор бүрнээ бүгд урлагийн үзүүлбэр үзүүлж байна, тэнд урлагийн хүн л алга одоо тэгээд төгс болохийм байгааз”
Түүнийг УИХ-д орох хүслийг нь шууд буруутгасан хүмүүс бараг алга. Нэг хэсэг нь дэмжиж байна. Харин нөгөө хэсэг нь ийм хүнийг улс төрд орж гэж болно гэж бодогдтол нь "доош орсон" улс төрчдийг муулж.
"Уучлаарай Нара, чи улс төрч биш” гэж хэлбэл түүнийг өмнөөс нь өмөөрөх хүмүүс илүү олон бололтой. Нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог, мэдээллийн хөтөлбөрүүд байнга үздэг, өөрийн гэсэн үзэл бодолтой, ирээдүйд үр хүүхдүүдээ сайхан амьдруулах гэсэн хүсэлтэй эмээ минь ч заримдаа Нара шиг бухимддаг. Гэхдээ бухимдал нь ихэдсэн үедээ "би улс төрд орно” гэж олонд зарлаж чадсан нь Нара бололтой.
Зүгээр л олны анхаарлыг татах гэж бичсэн зүйл нь ингэж олон хүнд хүрээд, цэц булаалдах гээд бэлэн сууж байсан хүмүүст ярианы гол сэдэв болохоор нь үзээд алддаг ч юм бил үү гэж бодсон эсвэл үнэхээр сонгуульд өрсөлднө гэж бодсон аль нь болохыг мэдэхгүй ч Нара, улс төрийн хэдэн ном уншчихаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих