Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар малчны зээлийн хүүг арван хувь болгон бууруулах шийдвэр гаргасан байна. Арван
хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд малаа тогтмол хугацаандаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаг. Нийгмийн даатгал тогтмол төлдөг. Малчин дансаараа гүйлгээ хийдэг гэсэн шаардлагуудыг тавиад байгаа аж. Эдгээр шаардлагыг хангасан малчныг үйлдвэрлэгч хэмээн үзэж арван хувийн хүүтэй зээлд хамруулах бүрэн боломжтой болох юм. Өнөөдрийн байдлаар 120 мянга гаруй малчин өрх Хаан болон Төрийн банкинд 222 тэрбум төгрөгийн 30 гаруй хувийн хүүтэй зээлтэй гэх тооцоо бий. Тиймээс төр өөрийн банкаар дамжуулан малчны зээлийн хүүг энэ сарын эхээр 18 хувь болгон бууруулсан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих