"Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмыг Барилга хот
байгуулалтын яамнаас баталсан. Уг журамд зааснаар: Төрийн өмчийн
түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг ТОСК, Орон нутгийн
өмчийн Түрээсийн орон сууцны санд хамруулах ажлыг аймаг, нийслэлийн
Засаг дарга нар хариуцна. Хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс
энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр
хүсэлт гаргасан тохиолдолд аймаг нийслэлийн Засаг даргатай гэрээ
байгуулан ажиллаж болно гэсэн байна.
ТОСК-ийн нарийвчилсан журам батлагдангуут иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаар бүртгэж эхлэх аж.
Түрээсийн төлбөрийн хэмжээ нийслэлд 200-280 мянган төгрөг, хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон. Нийтдээ 929 аймлын орон сууцнаас 572-ыг нь хөдөө орон нутагт, 350-ыг нь нийслэлд олгохоор шийдвэрлээд байгаа юм.
zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15240
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих