ВАШИНГТОН. /History/. Зуны олимпын наадмын тухай хачирхалтай, гайхалтай гэмээр баримтуудыг цувралаар толилуулж байна.
Зуны олимпын наадамд уран гулгалтын төрөл оржээ. 1924 онд өвлийн анхны олимп болохоос өмнө уран гулгалтын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрөл 1908 болон 1920 оны зуны олимпт орсон байна. Мөн 1920 оны зуны олимпт хоккейн төрөл анх удаа орж байжээ.
Хамгийн сүүлд 1912 онд олимпын аваргад цэвэр алтан медаль өгсөн байна. Цэвэр алтаар хийсэн медалийг хамгийн сүүлд 1912 онд гардуулжээ. Харин одоогийн олимпын алтан медалийн 93 хувь нь мөнгө, зургаан хувь нь зэс бөгөөд зургаан грамм алтны орцтой ажээ. Орчин үеийн анхны олимпын наадмын /1896 онд/ аваргууд алт биш, мөнгөн медаль хүртэж байжээ. Олимпын наадмын эхний гурван байрын эзэнд алт, мөнгө, хүрэл медаль олгодог уламжлал 1904 оноос эхэлсэн байна.
Зуны олимпын наадам хэдэн сараар үргэлжилдэг буюу хавар эхэлж, намар дуусдаг байжээ. 2012 оны зуны олимп 17 хоног үргэлжилсэн нь хэтэрхий удаан байж уу? Тэгвэл үүнийг 1908 онд Лондонд болсон зуны анхны олимптой харьцуулахад юу ч биш юм. Тус наадам 188 хоног буюу хагас жил гаруй үргэлжилсэн байна. Албан ёсны нээлтийн ажиллагаа долдугаар сарын 13 хүртэл болоогүй хэдий ч 1908 оны олимпын наадам дөрөвдүгээр сарын 27-нд теннисийн төрлөөр эхэлж, 10 дугаар сарын 31-нд хоккейн тэмцээнээр өндөрлөж байжээ. 1900 оны Парисын олимп тав гаруй сар үргэлжилсэн бол 1904 оны Сент-Луис, 1920 оны Антверпийн наадам мөн адил хугацаанд үргэлжилсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих