2014 онд " Ирээдүйн гарц” ТББ, Хөдөлмөрийн яамтай хамтран Япон улсад ажиллах хүч гаргах тухай гэрээ байгуулсан байна. Гэрээгээр эхний ээлжинд 100 хүнийг дадлагажуулж гаргах квот өгсөн аж. Энэ оны гуравдугаар сараас эхлэн зургаан сарын хэлний болоод дадлагажих бэлтгэлд хамруулснаар эхний ээлжийн 20 хүнийг Япон улсад явуулсан байна. Одоогоор 50 хүн явахаар шар хуудасаа хүлээж байгаа ажээ. Тус ТББ-ын нягтлан бодогч н. Пүрэвдулам " Манайх Япон улсад ажиллаж амьдрах сонирхолтой иргэдийг Хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулсны дагуу хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, оёдол, барилга, мужаан, арматурчин зэрэг мэргэжлүүдээр зургаан сарын хугацаанд дадлагажих сургалтанд хамруулж ажиллах хүч гаргаж байна. Анхан шатны хэлний бэлтгэлд хамрагдсан иргэд H 5 гэсэн үнэлгээ авсан тохиолдолд заавал зургаан сараа хүлээлгүйгээр Японы талын шаардлагад нийцэж байвал хугацаанаасаа өмнө нь явах боломжтой” гэв. Эмэгтэйчүүдийг оёдлын чиглэлээр дадлагжуулж явуулах юм байна. Японд оёдолчны ажлын байрны эрэлт хэрэгцээ их байдаг ажээ.Эднийх ирэх онд ажиллах хүчний тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Дадлагажих сургалт, хэлний бэлтгэл замын зардалд нийтдээ гурван сая төгрөг шаардлагатай. Харин сарын цалин нь 2-3 сая гаруй төгрөг байх гэнэ.
Эх сурвалж:zms.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих