Дорнод аймгийн ИЗНН-ын бага хурал өнгөрөгч баасан гарагт хуралдсан байна.Тус хурлаар Ардчилсан намтай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн 99 хувийн саналаар нэгдэхээс татгалзжээ.Оны дараахнаас Ардчилсан намын зүгээс ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудлыг гарган тавьснаар дээд удирдлагууд нь нэгдэх шийдвэрт хүрсэн. Гэтэл Дорнодын ИЗНН-ынхан энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь хэр зөв үйлдэл юм бол доо. Нам гэдэг угтаа хүмүүсийн цул нэгдэл. Аймгаараа, хэсэг бүлгээрээ дур зоргоороо шийдвэр гаргах юм бол заавал нам гэж сүжрэх хэрэг юун. Тэгээд ч ИЗНН-ын тухайд манайхаас өөр аймагт салбар байдаг эсэхийг мэдэхгүй юм. Дээд намынхаа удирдлагад зангидагдахгүй, дангаараа үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс нэгэнт байхгүйгээс хойш Дорнодын ИЗНН-ын хороо татан буугдах асуудал сөхөгдөж магад.
Эх сурвалж: Дорнод.нет
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих