Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 14-нд болж төсөвт байгууллагуудад хийсэн өмчийн үзлэг, дүнгийн тухай, ажлын хэсэг байгуулах тухай, сумын ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай, төрийн дээд шагналд уламжлах тухай дөрвөн асуудал хэлэлцэв. Хуралдаанаас "Өмчийн ашиглалт хадгалалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 23-р тогтоол гарч сумын төсөвт байгууллагын дарга эрхлэгч нарт "Өмч хамгаалах зөвлөл”ийг байгуулж, байгууллагуудын дотоод хяналт, өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулахыг даалгав.
Мөн ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, Чойбалсан хотын нутаг дэвсгэр дэх замын тэмдэгийн тооллого бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсгийг томилон, тооллого үзлэгийн дүнг тавдугаар сарын нэгний дотор тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт даалгажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих