УИХ-ын
гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ сарын 12-ны 19.00
цагт халз мэтгэлцээнд дуудсан ч ямар нэгэн хариу ирээгүй учир товыг 14
хоногоор хойшлуулж энэ сарын 23-нд хийхээр болсон талаар бид өчигдөр
мэдээлсэн. Үүнээс гадна "Нэг Монгол” төрийн бус байгууллагаас хоёр нөлөө
бүхий эрхмийн дунд "Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр
бодлогын халз мэтгэлцээнийг зохион байгуулах аж. Уг халз мэтгэлцээнд
УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд асан, Стэнфордын судлаач
Г.Занданшатар нар "оюуны нүүдэл” хийх аж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
болон үзэгчдэд нээлттэй уг мэтгэлцээн энэ сарын 11-нд Мэдээлэл
технологийн үндэсний паркын хурлын танхимд болох юм байна.
tsag.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15488
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих