ВАШИНГТОН. /History/. Эртний олимпын тухай таван домгийг цувралаар танилцуулж байна. Тэдний зарим нь орчин үеийн спортын арга хэмжээтэй тун төстэй байгаа нь гайхам юм.
Эртний олимпын үеэр улс төр, дайн байлдаан байгаагүй гэдэг мөн л домог. Тусгаар тогтносон хэдэн зуун улсын тамирчид олимпт оролцохоор нэг дор цугладаг байсан. Гэвч тэдний зарим нь байлдааны талбарт, түүнчлэн тэмцээний талбарт дайснууд болдог байсан бөгөөд улс төрийн зайлшгүй тэмцэл эртний олимпын үеэр болдог байжээ. МЭӨ 424 онд буюу Пелопоннесийн дайны үед спартанчуудыг олимпын наадамд оролцохыг хориглосон байна. Эртний олимпын наадмын үеэр бүх дайн, байлдааныг зогсоох арга хэрэгсэл нь уламжлалт түр эвлэрэх хэлэлцээр байсан хэдий ч МЭӨ 364 оны олимпын наадмын үеэр Олимп хотод дайн болжээ. Таван төрөлт тэмцээний бөхийн сүүлийн шатны тэмцээн болж байх үеэр хөрш Элис хотоос Олимп хот руу давшсан байна. Харваачид сүмүүдийн дээвэр дээрээс Олимп хотыг хамгаалж байсан /2012 оны Лондоны олимпын наадмын үеэр газар-агаарын ангиллын пуужинтай цэргүүдийг дээвэр дээр байрлуулсан байсан нь харваачидтай төстэй байна/ бол гардан тулаанд 5000 цэрэг оролцжээ. Бокс болон бөхийн тэмцээний цуст тулаан болсон байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих