"Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээний эрэгтэйчүүдийн 75кг-д тулалдсан ОУХМ Н.Шинэбаяр эхний ялалтаа авлаа.
Тус жинд 17 боксчин хүч үзэж Н.Шинэбаяр эхний тойрогтоо гоц мөргөсөн. Тайландын боксчин Апхиситтэй өнөөдөр тоглож 3:0-ээр ялснаар шилдэг наймд үлдэж хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.
Хүрэл медалийн төлөө Ираны боксчин 30 настай, Азийн аваргын хүрэл медальт, Инчёны Азийн наадмын шагналт тавдугаар байрт шалгарсан байсан Сажад Мехрабитэй хүч үзнэ.
Энэхүү тулаан 29-нд орон нутгийн цагаар 19:00 цагаас эхэлнэ.
dtoday.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих