Барилгын сезон эхэлж ихэнх барилгууд ажилдаа ороод эхэлчихлээ. Манай улсын барилгын салбарынхан хөдөлмөрийн авулгүй байдал гэх зүйлийг умартаад байгаа бөгөөд өнгөрсөн онд барилгын осол аваар ихээр гарсан. Барилга дээрээс хүн унаж бэртэх, бүр цаашлаад амиа алдах тохиолдол ар араасаа гарсан. Мөн барилгаас төмөр унаж хүний аминд хүрсэн хэрэг их гарсан нь нийгмийг цочроогоод байсан. Сануулж хүргэхэд өнгөрсөн намар БГД-т барьж байсан 7 давхар барилгын кран унаж, эрдэнэт хүүхдийн аминд хүрсэн.
Мөн өнгөрсөн өвөл барилга дээрээс төмөр унаж, цэл залуу жолооч амиа алдсан юм. Тэд үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй барилгаа цааш үргэлжлүүлэн барьсаар буй юм. Тэгвэл барилгын салбарынхан дээрх осолуудаас сургамж аваагүй бололтой. Тодруулбал: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, "Буян” компанийн өмнөх, ЗЦГ-ын зүүн талд байрлах "S OUTLET" дэлгүүрийн хойд асар дээр 17 цагийн үед кран унажээ. Энэ үеэр азаар хүн бэртэж гэмтээгүй байна.
Хэргийн газарт СД-ийн Онцгой байдлын хэлтсийн байцаагчид ажиллаж байгаа юм байна. Сэндвичин барилга барихад ашигладаг төмрөө зөөхдөө даац хэтрүүлснээс болж осол гарсан байна. Энэ мэтчилэн сургамж авдаггүй барилгынхан осол аваар гаргасаар байна. Үүнд анхаарлаа хандуулж хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж өгөхгүй бол барьж буй болон барьсан хэдэн барилга нь хүн дээр нурж унасаар цөөхөн хэдэн ард түмэн минь гэмтэж бэртэж бүр цаашлаад амь насаараа хохирсоор байх нь. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангах нь чухал асуудал болоод байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих