Хүүхдийн элч дуучин Ноён Бондгор
нэрээрээ олонд танигдсан Ц.Амарбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ
дэвшүүлнэ гэх цуу яриа олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Түүнийг
С.Жавхлангийн ятгалгаар БГД-т нэрээ дэвшүүлнэ гэх мэдээлэл зарим хэвлэл
мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.
Тэгвэл өчигдөр Ц.Амарбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ зарлалаа. Тэрбээр "Намайг нэр дэвшүүлээд байгаа хүмүүстээ баярлалаа. Ерөөлтэй ч юм шиг зүйл боллоо. Гэхдээ би урлагийн хүн, урлагтаа л үлдэнэ. Муу муухай бүхэнтэй нэр дэвшиж биш урлагийн бүтээлээрээ тэмцэнэ. Бохир шоундаа намайг битгий хутгаачээ” гэжээ.
time.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15919
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих