Ренчин гуай нэг удаа С.Удвал гуайн өрөөнд хэрэг болгон орж ирээд
-Даргаа би таниар нэг оньсого таалгая гэхэд нь
-Юу юм бол доо гэсэнд
Төөгийн хэртэй биетэй
Төдүүл дээрээ үстэй Хоёр махны хооронд холхиулдаг
Цагаан хөөсөөр цахруулдаг тэр юу вэ гэжээ.
-Ренчин гуай та настай хүн байж дандаа нэг ийм балай юм ярьж явах юм гэсэнд
-Дарга бас та дандаа нэг тийм балай юм бодож суух юм. Шүдний сойз гэж нэг тийм юм байдаг юм шүү дээ гээд гараад явчихжээ
…
Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ "дэнлүү” гэдэг хятад үгийг хэрэглэхээ больё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ "лампа” гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрээ бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ренчин гуай
-Би нэг дуу дуулбал болох уу гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Тэгсэн чинь босч зогсоод
Арван тавны cap нь Агаар тэнгэртээ лаампаг даа
Арван тавтай шоожуу нь Аав ээждээ лаампаг даа гэж дуулсанд
-Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.
…
Нэг удаа Ренчин гуай Зохиолчдын хороогоор орж ирэв. Толгой дээрээ тавьсан дугуй малгайны завсраар буурал үс нь бултайсныг ажсан нэг нөхөр өмнө нь гүйж очоод "Ренчин гуай Таны наад толгой дээрх чинь малгай юм уу, юу юм бэ? гэсэнд дор нь хариу тавьж духайсхийн хараад ёжтой бүгтхэн дуугаар "Миний энэ ч их эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай байгаа юм болохооро малгай нь ч малгай л даа. Харин Таны энэ ганган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ” гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16016
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих