Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян
Дорнод аймагт нээлтээ хийлээ. Манай улс 2012 оноос эхлэн ХАБЭА-н
дэлхийн өдрийг угтан "ХАБЭА-н сарын аян” өрнүүлж, жил бүрийн 4-р сард
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт,
үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга
хэлбэрээр зохион байгуулах, ХАБЭА-гаар "амьсгалсан” сар болгох зорилт
тавиад эдүгээ 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ.
Сарын аяны хүрээнд танхимын болон үзүүлэх сургалт зохион байгуулах, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх тухай”, "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын ажлыг эрчимжүүлэх тухай” аймгийн Засаг даргын Захирамжийг биелэлтийг хангах, үзлэг, зөвлөн туслах ажил зохион байгуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр боловсруулж, батлуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих