Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяагаар ахлуулсан Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 16 хүний бүрэлдэхүүнтэй танилцах аяллын баг манай аймагт ажиллалаа.
Тус багийн хамт олон Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцан, харилцан сайн мэдээ, сайн туршлагаа солилцохын зэрэгцээ аймгийн эрүүл мэндийн газар, БОЭТ, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн эх” хувийн эмнэлэг, "2015 оны шилдэг эмийн сан”-гаар шалгарсан "Шингүнэ” хувийн хэвшлийн эмийн сан, "Монос хүнс” эмийн маркетаар тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих