УЛААН-ҮД. /vt-inform/. "Буриадын аялал жуулчлал ба амралт-2016” аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа Улаан-Үд хотод дөрөвдүгээр сарын 19-23-нд болно. Үзэсгэлэнд Орос, Хятад, Монгол болон Өмнөд Солонгосын аялал жуулчлалын оператор компаниуд оролцоно. Буриад улсын Эдийн засгийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, үзэсгэлэнгийн үеэр тус улсын гүйцэтгэх засаглалын байгууллагууд, орон нутгийн боловсролын салбарын болон аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчид оролцсон мэргэжлийн семинар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үзэсгэлэн Сибирийн аялал жуулчлалын цахим хуудас болох "Workshop STI” –гийн зохион байгуулах ажлын уулзалтаар эхэлнэ. Уг уулзалт дөрөвдүгээр сарын 19, 20-нд болох аж. Буриадын аялал жуулчлалын компаниуд Тайланд, Өмнөд Солонгос болон ОХУ-ын Красноярскийн хязгаарын аялал жуулчлалын компаниуд, агаарын тээвэрлэгчид болон эрх баригчдын төлөөлөгчидтэй хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ. Дөрөвдүгээр сарын 21-нд бүс нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх семинар болно.
Дөрөвдүгээр сарын 23-24-нд аялал жуулчлалын оператор компаниуд Буриадын Кабанский дүүрэг болон Танхой суурингийн Байгал нуурын дархан цаазат газраар танилцах аялал хийснээр үзэсгэлэн өндөрлөнө.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих