Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр өнөөдөр гэрээ байгууллаа.
Уг төслийн үйл ажиллагаа ирэх 2-3 жил үргэлжлэх бөгөөд тухайн жилүүдэд Монгол Туркийн судлаачид 2016 оны судалгааны ажил дээр тулгуурлан цаашид авран хамгаалах, сэргээн засварлах, музей байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэнэ. Шороон бумбагар төслийн санхүүжилтийг Туркийн тал бүрэн хариуцах аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16299
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих