Япон улсын өмнөд хэсэг Кюүшюү аралын нутаг тэр дундаа Кумамото хотын орчимд 7 баллын газар хөдлөлт болж багагүй хохирол учирч байна. Уг газар хөдлөлтын улмаас Японы засгийн газраас онц байдал зарлаж Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэл хийсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ энэхүү газар хөдлөлт үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай учир бүх талд аюулгүй байдлыг ханган ажиллаж хохирлын хэмжээг тогтоо гэжээ.
Энэхүү хотод ажиллаж сурдаг 10 орчим Монгол оюутан залуус байдаг бөгөөд тэдэнтэй холбогдож товчхон мэдээлэл авлаа.
Одоогоор хотын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хотын түүхэн дурсгал болох Кумамото цамхагын хажуу хэсгээс нурж, бага зэргийн нуринга болсон байна. Кумамото хот нь уг газар хөдлөлтийн голомт болж байгаа бөгөөд урьд өмнө нь энэ бүс нутагт ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй ажээ.
Бид уг газар хөдлөлтын талаар цаг тухай бүрт нь хүргэх болно
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16341
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих