Өнгөрсөн шөнө Япон улсын өмнөд хэсэгт орших Кюүшюү арал буюу Кумамото мужид 6.5 баллын хүчтэй газар хөдлөсний улмаас 4 хүн нас барж, 780 хүн гэмтэж бэртээд байгаа талаар NHK мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт нь Машико хотын орчим газрын гадаргаас 10 км гүнд болсон гэж тус улсын цаг уурын агентлагийн газар хөдлөлт судлалын төвөөс мэдэгдлээ. Мөн үүний улмаас тус хотын 2 иргэн нас барж, 45 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээллээ.
Арлын цөөн цэгт чичиргээ 9 балл хүрчээ. Газрын гүн дэх чичиргээ одоо ч мэдрэгдсээр байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлсээр байна. Газар хөдлөлтийн нөлөөгөөр гал түймэр гарах болон цунами үүсэх аюул нүүрлээд байгаа аж. Энэхүү байгалийн гамшгийн улмаас улмаас 20 орчим барилга нурж, 16 өрхийн эрчим хүч тасарчээ. 2011 онд 9 баллын хүчтэй газар хөдлөлт цунами үүсгэж, Фукушима Дайичи атомын цахилгаан станцад осол гарахад хүргэсэн. Харин энэ удаагийн газар хөдлөлт харьцангуй сул байсан учраасКюүшюү арал дээр ажиллаж байгаа цөмийн 2 реакторын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэх тайлбарыг албаныхан хийлээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас тухайн бүс нутагт онц байдал зарлаад байна.
japan news
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих