Жүжигчин Б.Амараагийн тоглосон "Намайг Амараа гэдэг. Би юу хийчихэв ээ” гэсэн реклам нь өнөөгийн нийгмийн амьдрал, төр засгийг шүүмжилсэн нь тодорхой харагддаг. Тэгвэлтэрбээр энэхүү рекламнаасаа болж багагүй асуудалд орж байгаа бололтой. Энэ талаараа "Үнэнийг хэлсний төлөө амь насанд минь аюул занал хийллээ. Амыг минь барих болоогүй шүү ардаас минь машинтай дагахын оронд урдаас минь ил үзэлцээрэй. Би айхгүй үнэн намайг хамгаална...” хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр "Жүжигчин Б.Амарсайханыг "Олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулж, оюун санааны хүчирхийлэлд өртүүлсэн” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр "Б.Амраагийн зодуулсан гээд байгаа мэдээлэл худлаа. Энэ бол "Би юу хийчихэв ээ” гэсэн төрийн эсрэг үзэн ядах үзэл санааг олон нийтийн тархинд бэхжүүлэн суулгах гэсэн тактикийн шинжтэй, баруунд хэрэглэдэг байгаад хуульд нийцэхээ байж, больсон хуучны хар "Пи-Ар”-ын бүдүүлэг арга. Учир нь дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт оруулъя гэхээр Амараа нь гомдол гаргаагүй тул халдсан субьектийг олж тодруулан, мэдээлэл худлаа гэдгийг тогтоох ямар ч боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйлд Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулбал, 821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол... арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг юм байна.
Жүжигчин Б.Амараагийн тоглосон энэ реклам сонгуулийн өмнө хийгдэж, олонд цацагдсанаараа ийнхүү бруудах үндэслэл болж магадгүй гэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих