OpenSSL гэж юу вэ?
SSL протокол гэдэг нь Secure Sockets Layer (сокетуудын
хамгаалалтын түвшин) гэсэн товчлол юм. Мөн TLS буюу Transport Layer
Security гэж нэрших болсон. Таны интернэт сүлжээгээр дамжуулж буй
мэдээллийг бусад этгээдүүд хянахаас хамгаалдаг хамгийн өргөн ашигладаг
шифрлэлтийн нэг арга юм. Энэхүү протоколыг онлайн худалдаа, сошиал сайт,
цахим шуудан зэрэг хувийн мэдээлэл дамжуулдаг сайтууд өргөн
ашигладаг.Таны нээсэн сайтын холбоосын өмнө https гэсэн бичиг байвал
интернэт хөтөч болон нээлттэй сайт хоёрын хоорондын холболтонд SSL
протокол ашиглаж байгааг харж болно.
Хамгийн өргөн хэрэглэдэг Apache болон Nginx веб серверүүд SSL протоколыг ашигладаг.
Иймээс та хувийн цахим шуудан, фэйсбүүк(2014 оны 4-р сарын 8нд
зассан), твиттер(2014 оны 4-р сарын 8нд зассан), интернэт банк, онлайн
худалдаа зэрэг тухайн веб сервисийн домэйн хаягийг www.ssllabs.com сайтад
орж Heartbleed цоорхой байгаа эсэхийг шалгаж цоорхой байсан (засагдсан)
тохиолдолд нууц үгээ солиж хувийн мэдээллээ алдахаас сэргийлнэ үү!!
Хэрвээ таны ашиглаж буй веб сервисийн Heartbleed цоорхой засагдаагүй
тохиолдолд давхар хамгаалалтын аргууд болох утасны дугаараа бүртгүүлэн
нэвтрэхэд нэг удаагийн нууц үг ашиглах, IP хаягийн шүүлтүүрийн тохиргоог
хийх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу!!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих