Сармисыг эртний Хятад, Ром, Египет, Грек, Араб үндэстнүүд 5000 жилийн өмнөөс эмчилгээний зориулалтаар хэрэглэж иржээ. Египетийн эртний сударт сармисаар хийсэн 22 төрлийн тангийн тухай дурдсан нь бий. Сармис нь дархлалын системийг сайжруулж, гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулахаас гадна маш олон хүнд ач тустай эм болдог.
Өлөн элгэн дээрээ сармис хэрэглэх нь илүү үр дүнтэй үйлчилдэг болохыг эрдэмтэд нотлоод байна. Сармисанд азотын бодис, натри, кали, селен, кальци, магни, цахиур, хүхрийн, фосфорын хүчил, витамин С, Ө, В агуулагддаг тул антибиотикийн оронд хэрэглэж болно.
Сармисыг өлөн элгэн дээрээ идсэний ашиг тус
• Хөгшрөлтийг удаашруулж, артерийн судасны бөглөрлийг багасгадаг.
• Цусан дахь муу холестериний түвшинг бууруулж эмчилдэг.
• Дархлааны системийг сайжруулдаг.
• Маш олон төрлийн нянг устгадаг.
• Сармис зүрхний өвчнөөс сэргийлж, элэгний триглицеридийн нийлэгжилтийг бууруулж, судас хатууралт үүсгэдэг атеросклерозоос хамгаалдаг.
• Цусны даралтыг бууруулж, үрэвслээс сэргийлдэг.
• Ханиадны эсрэг антибиотик шиг үйлчилнэ.
• Мэдрэлийн системийн эмгэгтэй бол сармис хэрэглэх хэрэгтэй.
• Тархины хорт хавдар үүсгэгч эсийг устгадаг.
• Цус бүлэгнэлтийг зогсоох үйлчилгээ үзүүлснээр цус харвалт, зүрхний шигдээсээс сэргийлнэ.
Гэхдээ сармисыг нэг дор хэт ихээр хэрэглэхийг хориглодог. Учир нь таны элгэнд сөргөөр нөлөөлнө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих