"АЛТАРГАНА 2016" наадам энэ оны 7 сарын 1-3 өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотноо зохион байгуулагдана.
УРЛАГ, УРАН САЙХАН, УРАН БҮТЭЭЛ -ын төрөлд:
1. Буриадын нэг өдөр -уламжлал ёс заншил, аман зохиолын хамтлагуудын уралдаан -/15-20 хүнтэй 20 хүртэл минутад багтана/
2. Буриад ардын дууны -тэмцээн /7-14, 17-30, 31-50, 51-дээш нас/
3. Үлгэрч, магтаал шүлгийн -уралдаан /7-17, 18-дээш нас. 10-15 минут/
4. Дангина гоо бүсгүй -тэмцээн /нутаг усны магтаал-3 мин, ардын дуу, ардын бүжиг-2 мин, гоёлын хувцасны үзүүлбэр/
5. Ардын гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн -үзэсгэлэн;/Зөөлөн эд, мод, төмөр эдлэлээр хийсэн бүтээл/
6. Буриад хувцас: Ёс заншил ба өнөөгийн байдал -хувцас загвар зохион бүтээгчдийн тэмцээн /ардын уламжлал ба орчин үеийн загвар/
7. Уламжлалт ахуй соёл -Буриадын хувийн аж ахуйн эрхлэлтийн үлгэрчилсэн үзүүлбэр
8. Орчин үеийн зохиолын буриад дууны -уралдаан /7-14, 17-дээш/ мэргэжлийн дуу дуулаачид бүх төрлөөр 2014 оноос хойш зохиогдсон дуугаар оролцоно/
9. Буриадын яруу найргийн -уралдаан /16-35, 36-дээш нас/
10. Эссэ бичлэгийн -богино хэмжээний өгүүллэгийн наадам /12-16,17-35, 35-дээш/
11. Монголын буриадын дуучдын буриад дууны клипний мүриисөөн зэрэг уралдаанд Улаанбаатар хотоос оролцох хүмүүс, уран бүтээлчид уран бүтээлийн нэрсээ өгч бүртгүүлнэ үү. Улан-үдэ хотын Алтаргана наадмыг зохион байгуулах комисст та бүгдийн уран бүтээл болоод нэрс мэдээлэлийг даруй өгөх хэрэгтэй байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16715
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих