Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж
байгаа "Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг
бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг
бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны
үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч,
үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг 04 сарын 11-нээс 04 сарын 23-ны
өдрийн хооронд зохион байгуулж, дараагийн шатанд оролцох 9 ангийг
шалгаруулсан. Хоёрдугаар шатны шалгаруулалт 05 сарын 20-нд болж, эхний
шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ. Харин шагнал гардуулах ёслолын
ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн
бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах
юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн
алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн
үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд
шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар
шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно. Өнгөрсөн жилийн уралдаануудад
цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтийн
ажлыг хийжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих