Болгарын Байлова тосгоны хүмүүс энэ өвөөг андахгүй сайн мэддэг. Тэрээр 100 настай бөгөөд өглөө болгон тосгоноосоо Болгарын Софи хотруу 10км камыг явган туулж Александр Невскийн сүмийн хажууд ирж гуйлга гуйдаг байдаг.
2010 онд Болгарын телевизийн сурвалжлагч сүмийн тухай кино хийж байгаад архиваас санаанд оромгүй баримт олжээ. Сүмд өргөл өгсөн хүмүүсээс хамгийн их өргөлийг тус сүмийн хажууд гуйлга гуйдаг өвөө Добри хийсэн байжээ. Нийт өргөлийн хэмжээ нь 40000 евро.
Архивийн баримтийн мөрөөр сурвалжлагч Добри өвөөтэй уулзжээ. Урьд нь буян хийдэг тухайгаа өвгөн хэнд ч ярьдаггүй байсан байна. Тэрээр гуйлга гуйж олсон мөнгөнөөс ширхэг зоос ч авалгүй буяны үйлсэд зориулдаг аж. Добри өвөө Тэтгэвэрийн 100 еврогоороо өдрийн хоолоо залгуулдаг байна.
Зөвхөн сүм өргөл өгөөд зогсохгүй халаалтгүй болсон хүүхэд асрах төвийн бүх төлбөрийг хийж хүүхдүүдийг хүйтэнд даарахгүй гэрэлтэй байхад тусалж байсан гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16848
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих