Сүхбаатар дүүргийн 6-р хороо, МУИС-ийн төв байрны өмнө байх тус хөшөөг 1946 онд С.Чоймболын загвараар бүтээжээ. Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин (маршал) XX зууны Монголын удирдагчдын нэг Хорлоогийн Чойбалсан нь 1895 оны 2-р сарын 8-нд төрсөн бөгөөд 1952 оны 1-р сарын 26-нд таалал төгсжээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрххөшөөнүүдээс эзнийг нь амьд байхад босгосон цорын ганц хөшөө гэдгээрээ онцлог. Хөшөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197-р тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Маршал Чойбалсан 1939-1952 оны хооронд БНМАУ-ыг удирдаж байсан төрийн зүтгэлтэн юм. Улс төрийн хэлмэгдүүлэлт, нэг хүнийг тахин шүтэх зэрэг Монголын нийгэмд учирсан асар их хохирол, сөрөг үр дагавруудтай түүний нэр холбогддог боловч түүхийн эгзэгтэй цаг мөчид Монгол улсын тусгаар тогтнолын төлөө их зүйл хийж бүтээсэн гэж үздэг. Х.Чойбалсангийн жинхэнэ нэр нь Дугар гэдэг бөгөөд хийдэд шавилан сууж байхдаа Чойбалсан хэмээх номын нэр авч энэ нэрээрээ Монголын түүхэнд бичигдэн үлджээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16910
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих