ИЗНН-ын Нийслэлийн намын хорооноос тус намын нэр дэвшигчдийг НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс Нийслэлийн сонгуулийн хороо татгалзсантай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.
ИЗНН-ын Нийслэлийн намын хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйл "Нэр дэвшигчийг бүртгэх” гэсэн заалтын бүрдүүлэх материалыг нэг бүрчлэн бүрдүүлж өгсөн бөгөөд хуульд зааснаас илүү нэмэлт материалыг Сонгуулийн хорооноос шаардсан тохиолдолд гаргаж өгөх үүрэгтэй юм.
Иймд Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны нэр дэвшигчдийн 2016 оны НИТХ-д оролцуулахаар бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Ийнхүү тэд Сонгуулийн тухай хуулийн 111.4.1-т заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ.
Б.Энх-Уянга
Гэрэл зургийг: Ц:Баярбаатар
www.breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих