Өрсөлдөөн...Энэ бол дэвшлийн хөдөлгүүр. Өөрөөр хэзээ ч байдаггүй. Чингисийн Монгол аугаа сүр хүчийг илт үзүүлснээр Европыг гүн нойрноос нь сэрээж, Европын Ренессанс буюу Сэргэн мандал гэдэг түүхэн гайхамшшт үзэгдлийг өдөөсөн байна. Улмаар Коперник шинжлэх ухааныг орчин цагийн утгаар нь үүсгэж, хожим их Ньютон онолын физикийг үндэслэсэн шалтгаанаар Өрнө дахин стратегийн санаачлагыг гартаа авч, дэвшил хөгжлөөр илт түрүүлэх болсон. Дорно дахин хоцорч хоцрогдож эхэлсний ул мөр одоо ч арилаагүй байна. Өрнө, дорнын халз тулаан өнөөгийн Францын умард Каталауны талд болсон. Хоёр тал хайнцаж өндөрлөсөн. Хайнаа хагалах нь муугийн бус, Монголын ёс. Том асуудал байтугай, тоглоомд хайнаа хагалах нь нийтлэг ёс. Өрнө дорнын халз тулаан 1500 жил үргэджилсээр байна. Өрнө дорны өрсөлдөөнд хайнцал хадгалах учиргүй. Тэнгэрийн тааллаар Дорны цохилтын хүч жадны үзүүр Монголд өрнөсөн 1911, 1921, 1990 оны хувьсгалуудаар дахин сэргэж, түүхийн тавцанд дахин гарч ирлээ.
Өрсөлдөөн одоо шинэ арга хэрэгслээр эхэлж байгаа юм. Үүнийг эзэн Чингис урьдчилан хараад "Санааг нь авбаас бие нь хаа холдож хамраараа газар хатгаж ойчих" хэмээн гэрээсэлжээ. Орчин цагийн их нэрт улс төрч Уинстон Черчилль үүнийг бодож үзээд "Ирээдүйн их гүрнүүд бол оюун санааны эзэнт гүрнүүд байх юм" гэж зөв таажээ.
МОНГОЛ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТЫГ ЭРДЭНЭТЧҮҮД ЭХЛЭЭД МАНЛАЙЛЬЯ
Энэ түрүүнд нэг юмыг чухалчлан ойлговоос зохилтой. Юу гэвэл улс үндэстэн бүр, тэр бүү хэл хүн толгойтой болгон сэргэн мандахын мөрөөсөл болж явдаг. Хөтөлбөр, төсөл зохиож байна. Үндэсний үйлдвэрлэлээ төрөөс дэмжиж байна. Баялгыг монголдоо бүтээцгээе гэж байна. Үүний цаана угтаа Монголыг сэргээн мандуулах үзэл санаа яваа байх. Агаарын бохирдол бууруулах утаагүй зуух гээд байна. Гэхдээ утаагүй нүүрс гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум төгрөг хувааж идэх л нэг арга. Манайхан болохоор гэнэн тэнэг, худал хуурмаг юманд итгэх нь түргэн. Үнэн үг сонсож бодит юм олж, үзэж сурахаас сэргэн мандал эхлэнэ. Америк, Орос, Хятад сэргэн мандахын төлөө амь тавин зүтгэж байна. Гэвч өнөө үеийн өсөлтийн хязгаарын нийтлэг хориг саадуудыг гэтлэн давах найдлаг тэдэнд байхгүй. Сэргэн мандах нь хүнд хэцүү үйл хэрэг, санаан зоргоор бүтдэг ажил биш. Нэн ховор тохиолддог хувьсгалт дэвшил. Гэхдээ урьдчилан нөхцөл нь бүрдвээс хэцүү хэрэг огт биш. Түүхэн жишээ хэлье.
Тэгвэл түүх давтагдах уу? Аттилын Хүннү, Чингисийн Монголын дэлхийг даяарчлан хөгжүүлсэн их үйлсийг та бид давтаж чадах уу? Чадвал ямар арга замаар. Ерөөсөө өрсөлдөөний талбар нь зөвхөн оюуны салбар байсан. Чингисийн монголчууд бусдаас илүү сэтгэж байсан учир нь байгалийн жам, тэнгэрийн зүйгээр бодиттой сэтгэж байсан. Чоно л гэсэн үг. Улс үндэстнүүдийн стратегийн өрсөлдөөн тэмцдийн шийдвэрлэх талбар суурь шинжлэх ухаан болсноор 471 жил болж байна.
Суурь шинжлэх ухааныг эцэслэн төгсгөх ёстой бөгөөд үнэхээр төгсгөж байгаа нь судлаач Ч.Эрдэнийн нээж боловсруулсан супернэгдлийн онол. Энэ бол монгол угсаатны даяар ялалт. Үүнээс цааш түүнээс том ялалт түүхэнд гарахгүй. Энэ онолыг нээж чадсанаар хүн төрөлхтөн авралын гарц олж авч байгаа юм.
Үүгээр төв монгол угсаатан та бид Чингисийн Монголын нэр төр, алдар
гавьяаг давтан хэрэгжүүлж байна. Улмаар Монгол Улс олон улсын
чансаагаараа асар өндөрт дэвншнэ. Товчдоо, дэлхийн соёл иргэншил
монгол төвт болохын баталгаа нь супернэгдлийн онол юм. Холбогдох нарийн
ширийнийг Ч.Эрдэнийн "Бид ялав" номоос үзэж болно.
Цохон тэмдэглэвээс:
Өнөөгийн
стратегийн судал-гааны эцсийн дүн аюул нь юу вэ гэхээр өнөө нэгэнт
хоцрогдоод ядуурсан улсад цаашид үсрэнгүй хөгжих ердийн арга зам
байхгүй. Хаалттай. Энэ Оюутолгой Тавантолгой чинь ердийн арга зам. Ази,
Африк байтугай АНУ энэ шатыг өнгөрөөд явчихсан.Америк бусдад асар их
тусламж үзүүлсэн, Монголд гэхэд шинэ тогтолцооны эхэн үеджилд 10, 11 сая
ам доллар өгч байсан юм. Гэтэл XX зуунд Америкаас үзүүлсэн бүх
тусламжийг эргээд харсан чинь дэлхий дээр үлдсэн юм юу ч байхгүй, Тусламж үзүүлсэн нь үнэн. Гэтэл нөгөө тусламж нь Америкт муу нэр үлдээж. "Амершшйн тусламж гэж хэрэггүй юм. Манай дарга ноёдыг хахуулддаг мөнгө байхгүй юу " гэж. Үнэхээр 1990 оноос хойш жил болгон Монголд өгч байсан 10,11 сая ам доллар хаачсан, хэн авсан юм бэ, юунд хэргэлсэн юм бэ, бүү мэд. Монголд юу үлдсэн юм бэ? Дэлхий даяар ийм. Тэгэхээр бага Буш ерөнхийлөгч бодсон. Америк огт тусламж үзүүлэхгүй гээд гэнэт гараа хумиад суучихаар нэрд муухай. Наанаас нь НҮБ та нар тусламж үзүул гээд шахаад байдаг. Тусламжаа юм болгохын тулд ерөөсөө ядуу буурай, хөгжөөгүй орнуудыг гэрээгээр ажиллуулах хэрэгтэй. Ажиллах юм нь юу байгаа юм гэж бодсон. Ядуу орнуудын ганц чухал юм байгалийн нөөц, үнэ өртөггүй олборлох түүхий эд бол уураг тархинд буй бор бодис.
Тийм учраас Мянганы сорилын санг зарласан, Ердийн зам хаалттай. Ер бусийн сайхан шийдлүүдыг олоод ир. Өөрийнхөө улс орон байтугай, дэлхийг дэвшүүлэн хөгжүүлэх шийдлүүдийг олоод ирвэл бэлэн мөнгийг аманд чинь багтсан тоогоор өгье гэсэн. Манайх нэг юм цэргийн ажиллагаанд оролцож байгаа энэ тэр гээд төмөр замд хөдөлгүүр авья гэсэн бутэхээ болио биз дээ. Тэгээд эмнэлэг, боловсрол руу нэг жаахан жаахан юм ороод байгаа биз дээ. Хүн төрлөхтний өмнө мянганы сорилт ганцхан. Тэр нь мянган жилдээ амьдрах юм байх ёстой. Тэр нь нэгдсэн онолыг олох эсэх, үнэмлэхүй мэдлэгт хүрч чадах эсэх. Хүрлээ, чадлаа. Одоо манай ерөнхийлөгч: Монгол хүн шинжлэх ухааны эцсийн онол олж, ер бусын арга зам нээлээ гээд Обама дээр Ч.Эрдэнийн "Principia Mathemaf ica"-ыг барьж ороод эхний ээлжинд 5 тэрбум хэрэгтэй байна.
Хархоринд олон улсын онол, технологийн хүрээлэн байгуулах минь гэх байх. Обама ерөнхийлөгч чинь 9 зүйлтэй шинжлэх ухааны программыг
өөрийнхөө гол программ болгож дэвшүүлсэн хүн чинь дуун дээр бариад авах байх. АНУ-ын Мянганы сорилтын сангийн мөнгө зарчмын хувьд зөвхөн Монголын мэдэлд ирэх ёстой гээл д тулгах байх. Ингээд бодит үндэслэл бүхий хүчний байр суурьнаас өөр оновчтой байр суурь энэ ертөнцөд байдаггүй юм гэдгийг харуулж, түүхийн санамжтай үндэсний лидер жолоодогч гэдгээ батлаад өгөх байх. Ингэх байр сууриа ч илэрхийлээд байна.Өрсөлдөөн одоо шинэ арга хэрэгслээр эхэлж байгаа юм. Үүнийг эзэн Чингис урьдчилан хараад "Санааг нь авбаас бие нь хаа холдож хамраараа газар хатгаж ойчих" хэмээн гэрээсэлжээ. Орчин цагийн их нэрт улс төрч Уинстон Черчилль үүнийг бодож үзээд "Ирээдүйн их гүрнүүд бол оюун санааны эзэнт гүрнүүд байх юм" гэж зөв таажээ.
Өрсөлдөх чадвар гэдэг бол амьдрах чадварын нэг нэр. Шинжлэх ухааны шинэ суурь онолыг хэн олох вэ гэдэг өрсөлдөөн дэлхий дээр явж байгаа. Америк олвоос гүйцэгдэшгүй, Хятад олвоос дэлхийг бүрхэж аваад нам дарна. Тэгвэл Монгол оллоо. Монголд олдсон нь тохиолдын зүйл огт биш. Тэр дээрээс өгч байгаа өгөгдөл. Монгол хүн нээсэн юм байна гэдэгт итгэх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Нагаанбуу телевизээр "Итгэл зүй" гэдэг нэр томьёо хэлж байна лээ. Энэ хүн ерээд оны эхээр эвлэлийн ажилтан байхдаа, манай сонины залуустай Эрдэнэтэд ирж уншигч редакцийн уулзалт хийж, миний бие Эрдэнэтэд суух төрийн хэвлэлийн тусгай сурвалжлагчаар үлдэж байсан дурсамж бий. Одоо бид сэтгэл зүй их яриад байгаа. Гэтэл цаана чинь юу мартагдсан бэ гэхээр итгэл нь мартагджээ. Хүн гэдэг амьтан чинь итгэл бишрэлээр явдаг. "Итгэлээ алдвал сүг болдог, сэтгэлээ алдвал буг болдог" гэсэн үг бий гэнэ. Тэнгэртээ итгэлээ алдсан учраас сүг болчихсон. Тэрнээс болоод сэтгэл зүй нь ядуураад буг болчихсон гэж доктор Бат-Отгон загнаад. бусдууд нь сануулаад байгаа нь унэн юм. Буг болчихсон улс чинь бие биенээсээ айдаг. Үнэн үг хэлсэн хүнээс үхтэл айгаад байгаа нь сүнсгүй буг болчихсон итгэлгүй санаа, бишрэлгүй сэтгэлийн хар гай. Одоо эргээд итгэлээ олоод авбаас бусад нь хялбархан асуудал.
МОНГОЛ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТЫГ ЭРДЭНЭТЧҮҮД ЭХЛЭЭД МАНЛАЙЛЬЯ
Энэ түрүүнд нэг юмыг чухалчлан ойлговоос зохилтой. Юу гэвэл улс үндэстэн бүр, тэр бүү хэл хүн толгойтой болгон сэргэн мандахын мөрөөсөл болж явдаг. Хөтөлбөр, төсөл зохиож байна. Үндэсний үйлдвэрлэлээ төрөөс дэмжиж байна. Баялгыг монголдоо бүтээцгээе гэж байна. Үүний цаана угтаа Монголыг сэргээн мандуулах үзэл санаа яваа байх. Агаарын бохирдол бууруулах утаагүй зуух гээд байна. Гэхдээ утаагүй нүүрс гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум төгрөг хувааж идэх л нэг арга. Манайхан болохоор гэнэн тэнэг, худал хуурмаг юманд итгэх нь түргэн. Үнэн үг сонсож бодит юм олж, үзэж сурахаас сэргэн мандал эхлэнэ. Америк, Орос, Хятад сэргэн мандахын төлөө амь тавин зүтгэж байна. Гэвч өнөө үеийн өсөлтийн хязгаарын нийтлэг хориг саадуудыг гэтлэн давах найдлаг тэдэнд байхгүй. Сэргэн мандах нь хүнд хэцүү үйл хэрэг, санаан зоргоор бүтдэг ажил биш. Нэн ховор тохиолддог хувьсгалт дэвшил. Гэхдээ урьдчилан нөхцөл нь бүрдвээс хэцүү хэрэг огт биш. Түүхэн жишээ хэлье.
Тухайн үеийн Итали гэж хүн амьтан оршин тогтнох аргаггүй хүнд хэцүү газар байж. Итали нь хот улсуудаас тогтож байлаа. Флоренц хотын захирагчийн эрх мэдлийг Косимо де Медичи гэгч булаан авсан байна. Энэ нь том санхүүч, маш баян хүн байж. Энэ бол харгис хатуугаараа зард гарсан дарангуйлагч байсан. Энэ талаас нь түүхэнд дуурсах нь бүү хэл, дурдмааргүй зандалчин этгээд гэж Ренессансын түүхийн судлаачид нэгэн дуугаар хэлдэг. Ийм муухай олгарх байжээ. Гэвч энэ хүн билэг танхай бодгаль, өндөр боловсролтой нэгэн байв. Тэрбээр соёл ухааныг ивээн тэтгэж хөгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгөө тооцоогүй зарж үрсэн үндсэндээ ганц хүмүн түүхэнд байгаа юм. Тооцоогүй, тооцоотой зарж үрсэн хүмүүс бишгүй бий.
Ямар боловч ийм гаж сонин олгарх тохиолджээ. Нэг талаас хараал идсэн харгис олгарх, нөгөө талаас үлгэрийн мэт өгөөмөр баян. Ийм олгарх төрөх нийгмийн захиалга, ямар нэг аяс хандлага, дохио зангаа тэр үеийн Италид үүссэн нь чухал. Гэтэл соёл ухаан гэдэг чинь номонд л байгаа. Ингээд грек, ромын мартагдсан ном зохиол, ер хаана ном байна, түүнийг цуглуулах сонирхолтой нэг хүн бас тохиолдох ёстой болно. Энэ нь Никколо де Никколи хэмээгч. Энэ хүнд Косимо нь банкандаа чөлөөт кредит насаар нь нээгээд өгчихсөн. Никколи нь ёстой туйлж гардаг байгаа юм биз дээ.Косимо нь өнөө ч Италийн бахархал болсон том том номын сангууд олон нийтэд зориулсан соёлын томоохон төвүүдийг өөрийн хөрөнгөөр бариад өгчихсөн. Тэдгээртэй харьцуулбал Косимо де Медичийн өөрийн ордон нь энгийн нэг байшин байх боловч Европын ухаантнууд цугладаг төв, санхүүждэг касс нь байжээ. Ном байваас сурч судлах орчуулах, хэвлэх хэрэгтэй. Энэ тухайд Марсилио Фичино тэргүүтнийг дурддаг. Ийм гурван хүн байхад л эхлээд Флоренц дараа нь Итали тэгээд Европ сэргэн мандаж улмаар дэлхий дахины түүхэн дэвшил гарсан байх юм. Үнэндээ хялбархан ч гэж болох үйл явц, өрнөл.
Ренессанс нь угтаа дахин төрөх гэсэн утгатай. Чухам юу дахин төрж сэргэн мандах вэ гэвэл, эртний мартагдсан соёл ухаан. Энэ нь Итали ба Европын эртний Грекийн соёл ухаан байлаа. Тэгвэл Монголын Сэргэн мандал гэхээр юу дахин төрөх ёстой юм?
Сэтттүлч О.ЭРДЭНЭЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1739
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих