Бор гэрт маань зочин ирэхэд
Бидний амьдралын өнгө өөрчлөгддөг
Бодол сэтгэл нь дотроо зөрчилдөвч
Байгаагаараа байгаа юм шиг дүр эсгэдэг...
Эцэг эх минь сайхан аашилж
Энхрийхэн үр минь гэж намайг дууддаг
Элгээрээ мөлхөж олсон гээд
Эрүүл мэндээсээ ч харамладаг мөнгөө
Элдэв хоёрт цацаж наргидаг
Нөмгөн гэрт маань зочин ирэхэд
Надад эрхээ эдлэх боломж олддог
Зөвхөн хичээлээ...гэх үггүй
Зөндөө тоглох завшаан гардаг
Зочиноо дайлаад завгүй болохоор
Зоргоороо би байж чаддаг
Ирсэн зочин буцахад
Инээд хөөр дагаад явчихдаг
Идээ будаагаар дутмаг болчихдог
Хомсхон бидний жинхэнэ амьдрал
Хоёр алгаа дэлгэсээр хүрээд ирдэг
Дахиад зочин ирээсэй
Дандаа сэтгэл тайван байж
Даварч дэвэрч эрхлэхсэн
Дахиад зочин ирээсэй... 2011он
Нямдаваагийн Нарантуяа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=174
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих