Сургуулийн өмнөх болон суурь боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/367 тоот захирамж гарч 2015-2016 оны хичээлийн жилийг ерөнхий боловсролын сургуулиудад " Сурагч- гэр бүл- сургууль хамтдаа” зорилтот жил болгон зарласан бөгөөд энэхүү зорилтот жилийн хүрээнд багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, ая тухтай ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэн олгож буй " Багш хөгжлийн төв”-ийг аймгийн төвийн 4, сумын 4 сургуульд нийт 8 ерөнхий боловсролын сургуульд олгосон юм."Багш хөгжлийн төв-д нийт 14 нэр төрлийн 52 ш тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Аймгийн орон нутгийн зүгээс хүүхэд бүрийн хөгжлийн төлөө боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд гэр бүл, олон нийт, орон нутгийн хамтын оролцоог нэмэгдүүлэн, багшийн тасралтгүй хөгжлийг хангахад анхааран ажиллаж байгаа юм.Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн сумын 1-р сургууль дээр ажиллахдаа Багш хөгжлийн төвөөр зочиллоо.Багш нарын ажиллах орчинд анхаарч ажиллах нөхцөл орчинг шийдвэрлэсэнд багш нар баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
DORNODMEDEE.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17540
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих